3.07.2009

Блогтой болов би...

Ангийн анд акул блоггер Хишигээгийн нөр их зөвлөмж, ятгалга, шаардлага, шантаачлалд бүрэн автаж, блог уншигч биш блог тэрлэгч болохоор сэтгэл шулуудав би... :)

Нэгэн үе nickname болгон ашиглаж байсан “LotusQueen”-ийг хаягаа болгоё гэтэл нэгэн “бяцхан гүнж” өрсчихөж, тиймээс “Lotus-Queen” хаяг авлаа. Энд Nickname-ийн талаар товчхон дурдмаар санагдлаа...

Сургууль төгсөөд удаагүй байсан үе. Бидний хэдэн ангийн нөхдүүд хамтдаа ажиллаж байлаа. Компани захиалгатай үед ажлаа хийнэ. Харин захиалгагүй үед “биеэ боловсруулах” нэрийн дор нүд дэлгэц ширтээстэй, гар товчлуурт наалдаастай үгүй мөн чиг завгүй байдагсан. :) Age of Empire-аар ч ёстой өвчилсөн дөө. Энэ акул блоггер Хишигээ гэдэг нөхөр чинь үнэндээ акул “Empirechin” блаашд. :) “Талын баатар” Амарбуян, “Gizmo” Gizmo /жинхэнэ нэрийг нь марттал empiredsan бнашд.../, “Пян пян” Энхбаатар, “Ганзо хан” Ганзориг гээд л... Цогбаяр харин ямар niсk-тэй байлаа даа. Хишигээ болохоор нэг бол ямар нэгэн “хан” болно, сүүлд лав “Асашёрюу” гэсэн явж байсан. Дундуур нь нэг удаа “Ариунаа” болсон тууж байдгийм. Хахаха. Учрыг лавлатал “дуучин Ариунаа” болж байгаам гэсэн. Бодвол хөөрхий дууг нь таашаадгийм байлгүй. Бусад нь “...баатар”, “...хан” гээд л нэр аваад байхийм би яагаад “Queen” байж болохгүй гэж гээд л “Lotus Queen” болоотхов.

За ингээд л хоёр баг болоод л үзэж тарна шүү дээ. Хишигээг гүйцэх empirechin лав л манай дошинд байгаагүй юмдаг. Зүүн талын тэргүүн магнайг “Асашёрюу”, баруун талын тэргүүн магнайг “Талын баатар” манлайлна. Би “Асашёрюу”-ийн багт орох бөгөөд манай баг мэдээж ихэвчлэн ялна. Ялахын тулд бас их хөдөлмөрлөнө өө. Толь эргүүлээд л улс орнуудыг, техник хэрэгсэл, технологийг судалж өгнө шүү дээ. Сонирхолтой сэдэв тул залхуурна гэж байхгүй. Өдөржингөө тоглочихоод л, орой нь технологи судлаад л, шөнөжингөө зүүдэндээ дайтчихаад маргааш өглөө нь бөөн тактик нөхөр орж ирдэгсэн.

Манай “Ганзо хан” чинь их уран тоглолттой. Дайсан орж ирэх бүх нүх сүвүүд дээр Лам аваачиж тавьчихаад л орж ирсэн болгоныг урвуулаад л байж байх жишээтэй. Бүр гарцаагүй байдалд. :) Хишгээ бол их хурц ширүүн, уран, дайчин тоглолттой. Аль хэдийнэ л шинэ технологи, боломжийг нь судлаад амжчихсан байдагсан. “Талын баатар” ч ялгаагүй хурц, дайчин тоглоно. Empiredaj байх үед дарга цэргийн ялгаа ч ёстой байхгүй болно доо. Хожигдсон “Талын баатар”, “Gizmo” 2-ыгоо ч муу үгээр утаж өгнө шүү дээ. Тэдний менежер байх энэ үед ямар ч падгүй. Талын баатрын хор шар нь ч буцлаад л, хөөрхий Gizmo загнуулаад л... хэхэ. Хөгжилтэй байж дээ.

Тоглоом тоглох хэдий хор шар буцалгаж, сэтгэл сэргээж, баяр хөгжлийг авчирдаг ч тэгсгээд больсон доо. Тоглоом бүхнийг умартан улайруулчихдаг, нөгөө талаар үнэт цагийн минь асар хөнөөлт дайсан болох нь удалгүй мэдрэгдэж, өөрийн “ухамсарт үйлдэл”-ээр аргагүй больж билээ. Түүнээс хойш “Computer Game” гэдэг зүйлийг нэг нүдээрээ ч үзэхээ больж, "тааралдсан газар нь дариу устга" гэдэг команд автоматаар биелэх болсон. Хайран цагаа дэмий үрэн тоглоомд толгойгоо мэдүүлэх хүүхдүүдийг хараад үнэхээр харамсах сэтгэл төрөх юм. Хайран цаг, хайран эрүүл мэнд, хайран ирээдүй гээд л... ашигтай зүйл их л ховор доо. Түүний оронд жинхэнэ спорт тоглоомоор зохистой хичээллэвэл бие эрүүл, бялдар чийрэг, нас залуу, гээд л... бөөн ашиг :)

За анхны бичлэг маань жаахан базаахгүй сэдэв уруу л хальтирчихав уу даа. Тоглоом наадгай гээд л... :(

7 comments:

  1. Жаахан хожимдоод эхний уншигч болоогүй байж магад гэхдээ ямар ч гэсэн эхний сэтгэгдэл бичсэн хүн боллоо. Хаа нэг газар тоглоом наадгай байх нь харин ч уур амьсгалыг эерэг чиглэлд нь хөтлөх болов уу?

    ReplyDelete
  2. Сэтгэгдэл үлдээсэнд маш их баярлалаа. :)
    "Доз"-ыг нь тааруулбал ч ямар ч тоглоом сайхан. Даанч computer game балчир хүүхдүүдийг донтуулаад, хордуулаад байх юм. За балчир гэлтгүй Poker-т донтоод амьдрал ахуй, хамаг байдгаа улаан гараагаа үгүй хийж байгаа нөхдүүдийг алийг тэр гэхэв.

    ReplyDelete
  3. Хэхэ,

    Feedjit-н холбоосоор санамсаргүй блог руу чинь ороод ирлээ. За шинэ блогчинд амжилт хүсье !

    Аливаа юмны "Доз"-ыг нь тааруулахгүй бол бүгд л хор болно. Тоглоом ч, интернет ч, ном унших ч, програм бичих ч, ер нь бүгд дөө. Хүүхдүүдийн хувьд эцэг эхийн анхаарал халамж сул учраас тэр донтох тал руугаа явж байгаа гэж ойлгодог, тоглоомыг нь хориглосон ч өөр юм руу орж л таараа. Харин залуусын хувьд бол ажил амралтаа зохицуулж сурах нь хамгийн зөв байх даа. Ор тоглохгүй байна ч гэж юу байхав.

    Би бас нээрээ улаан Empire-чин байсан ш дээ. Бүх алтан цэргээ дуусгаад дараа нь бүх модоо дуустал хүчтэй тулаан явуулах ч сайхан шүү. Ер нь бол морин цэргээр тоглох дуртай, эцэг өвгөдийн юм байна даа ! Саяхан нэг Empire тоглосон чинь хуучны юм байна лээ шүү (18-т Castle, 34-т Imperial-д, 40-д 2багц Paladin-тай болоод нэг талаас нь хуу хамаад л явчихсан. Хахаха)

    ReplyDelete
  4. Сэтгэгдэл үлдээсэнд их баярлалаа. :)

    Та нээрээ блог ертөнцөд оройхон ороод ширүүхэн дайрч байгаа шүү. Бүх бичлэгүүд чинь хэрэгтэй зүйлс байгаа нь үнэхээр сайшаалтай. Та олон талын сонирхолтой, бас их хөдөлмөрч хүн юм.

    Сайхан үзэх ч бас сайхан шүү! keke

    ReplyDelete
  5. Таны бичлэгүүдийг уншиж байна аа.

    ReplyDelete
  6. Нэг хэсэг ч эмпайрийг сайн нүддэг байж билээ. танай эмпайрчид харин мэдэхгүй нэртэй хүмүүс байна. Манайхан хаадын баг гэдэг нэрээр тоглодог байсан.

    ReplyDelete
  7. Хаха, энэ үед бас тоглохгүй дээрээ тавьсан явж байсан бололтой. :) Одоо ч зохицуулаад амжуулахыг хичээдэг болж дээ...

    ReplyDelete